user300147823182
Уулын зам өглөө эрт эзгүй байлаа.
Моддын навчнаас унасан шүүдэр гутлын минь ирмэгт наалдаж, алхах бүрд жин нэмэх шиг. Хот доошоо дуугүйхэн амьсгалж, энд зөвхөн салхины шивнээ л сонсогдоно.
Би энэ замаар олон удаа алхсан ч өнөөдөр өөр байв. Өчигдөр орой утсан дээр ирсэн богинохон мессеж толгойноос гарахгүй байлаа.
"Хэрвээ чи одоо ирэхгүй бол, дахиж хүлээхгүй."
/Илгээгчийн нэр хадгалагдаагүй./
Замын эргэлт дээр нэг хүн зогсож байгааг олж харлаа. Араас нь харахад тэр яг л мөн байсан. Зүрх минь огцом цохилж, би сандарч эргэлзэн замаа өөрчиллөө. Гүнзгий амьсгаа авсан ч цээжний доторх чичирхийлэл намдсангүй. Нэгэнт түүн дээр очоогүйгээс хойш одоо очих нь дэндүү оройтсон мэт санагдсан.
Түүнийг дуудах, нэрийг нь салхинд уусгаж хэлэхийг хүссэн ч
итгэх итгэл минь аль хэдийн дотор минь нуран унажээ.
Зүрх, сэтгэл хоёр минь хоёр өөр зүгт татаж байсан ч
би эсрэг замыг сонгосон юм.
"Үүрд баяртай, миний зүрхэн дэх бяцхан хайр минь.
Сайн байна уу, миний гэрэлт зам минь" хэмээн дотроо шивнээд,
би цааш хурдан алхав.
Нэгэнт сонгосон зам минь намайг гэрэл рүү хөтлөнө гэсэн шиг уулын модод шаагилдан, хөөрөл