ijlee07
Сайн уу? Намайг Үүлэнсар гэдэг. Одоо 12.12нд 15 хүрнэ. Бага ангид байхад манай ангийн зарим хүүхдүүд 'Хүүе чи ямар сонин нэртэй юм? Чи сар дээр очиж байсан юм уу? ' гэх мэтээр хааяа даа шоглодог байж билээ. Гэхдээ би тоодоггүй байсан. Жоохон хүүхдүүд л байсан юм хойно. Би нэрэндээ дуртай, биш ээ би бүр хайртай. Энэ нэрийг анх ээж минь өгч байсан гэсэн. Анх төрхөд минь зүгээр л шууд л үүлэнсар гэдэг нэр толгойд нь буусан гэсэн. Манайх 5 ам бүлтэй. Аав, ээж, эгч, ах, би. Би айлын хамгийн бага. Хүмүүсийн боддогоор айлын багууд л нэг эрх юу ч хийдэггүй гэж бодоцгоодог. Гэхдээ би эсрэгээрээ. Тийм мундаг ажилсаг гэхгүй ч ээж аавдаа эрхээрээ хатсан хүүхэд лав биш. Учир нь манай гэр бүл их хатуу хүмүүжилтэй хүмүүс. За яахав жоохон байгаа юм чинь гэсэн бодол гэрийнхэнд минь байдаггүй. Хэний буруу вэ? Минийх уу? Тийм бол чи буруугаа хүлээх хэрэтэй, үүрэх хэрэгтэй чи л хийсэн бүгд чиний асуудал гэсэн логиктой. Нэг бодлын зөв ч юм шиг, эсвэл бүр хатуу ширүүн ч юм шиг. Бас миний хамгийн хийх дуртай зүйл бол зураг зурах. Би их бодож бага ярих дуртай төрлийн хүн. Тийм болоод ч тэр үү хэлмээр, илэрхийлмээр байгаа зүйл