Би энэ зүйлийг бичих ёсгүй байсан юм. Гунигтай, жигшим бөгөөд хямдхан сэтгэлийнхээ өчүүхэн зовиурыг гаргах гэж арван хуруундаа багтах жижигхэн товчнуудыг товшин сууна. Уншигч та адал явдал, инээд наадамд дуртай бол энэ бичвэрийг уншихаа эртхэн б ольсон нь дээр гэж зөвлье. Одоо миний өгүүлэх түүхэнд тийм зүйл огтхон ч байхгүй, зүгээр л би өөрийнхөө хатаж гансарсан зүрхний минь сар ч хүрэхгүй хугацаанд мэдэрсэн мэдрэмжүүдээ сийрүүлэх гэж хичээсэн юм.All Rights Reserved