Секунд гэх энэ нэгж өчүүхэн юм шиг санагдах боловч, яг үнэндээ үнэт эрдэнэ мэт зүйл гэдгийг хүмүүс ухаардаггүй. Би цаг алдах дургүй. Хэдхэн секундын дараах өөрчлөлт урьдын зүйлээсээ эрс өөр байх тохиолдол бишгүй дээ л байдаг. Яг л миний амьдрал шиг. Хэдхэн секундын өмнө миний гэр бүл бүгд байсан. Гэвч тэр хараал идсэн хэдхэн секунд эсвэл минут өнгөрсний дараа өрөөний голд би орь ганцаараа хоцорч үлдсэн. Энэ мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй зүйл. Тэр өдрөөс хойш би гэх хүн өөрийн биш өөр хүний амьдралаар амьдрах болсон. Гэхдээ энэ миний бус өөр хүний буруу...
Намайг Урт залуу гэдэг. Энэ бол миний олонд танигдсан нэр. Миний нэрийг сонсоод ямар ч хүний хөлөнд чичрэл үүсдэг гэдгийг би итгэлтэй хэлж чадна. Яагаад чичрээд байгаа юм гэж үү? та нар google-ээс slenderman гээд хайгаад үз л дээ хаха. Би бол алуурчин. Надад нууж хаагаад байх зүйл алга. Одоо надад үлдсэн цор ганц эрдэнэ бол миний амь, бас хүмүүсийн бүтээсэн энэ бие. Тэр хүмүүс миний биеийг өөрчилж чадсан ч миний тархи толгойг чадаагүй. Би яг одоо бүгдийг нь алчиж чадах ч, бүгд намайг ажиглаж байгаа гэдгийг би мэднэ. Тэр бол анхан шатны мэдлэг.All Rights Reserved