Өнгөрсөн хугацаанд яаж хэрхэн хүн алах талаар тасралтгүй суралцаж, гүйж үсэрч харайдаг цагаасаа өдөр шөнийг ч умартан бэлтгэл хийж, 6 насандаа анхны ажилдаа гарч, тэгсэн ч ямар аргаар хурдан дуусгахав яавал эрч хүчээ илүү хэмэнэхэв гэдэгт ахин дахин суралцасаар ирсэн. Төрөлхөөс заяасан цагаан үс болонцэнхэр нүд минь намайг энэ их бэлтгэлийг хийж ээв аав хоёрын анхаарлийн төвд байлгах гол шалтгаан болсон мэт санандана. Санаа тавьдаг нь өвөө аав бага ах. Өөр хэн нэгэн биш. Том ах үргэлж хамгаалдаг ч дандаа өөр зүйл хардаг, дунд ах үргэлж дээр гарахыг хичээдэг, дүү минь намайг эгчийн хувиар биш алуурчны ёсоор хүндэлэдэг, ээж минь намайг зөвхөн сайн алуурчин болгох тал дээр л анхаардаг. Тийм байтал гэнэт хэн нэгэн надад санаа тавиад эхэлхээр үнэхээр хачин байна. Намайг гаж амьтан гэсэн хэрнээ санаа тавиад байхаар сонин байна.... энэ юу вэ? All Rights Reserved
Read more