"Сайн уу, охид, хөвгүүд ээ!!!
Би байна. Наби...Наби Ким! Бурхан минь гэж, айсан нүдээр эргэн тойрноо битгий хараад бай! Би цагаан даашинз, цонхийсон царайтай ард чинь зогсоогүй байгаа биз дээ? Тийм болохоор тайвширч үз! Тэгээд хүсвэл попкорн, чипс ч юм уу авчирч болно шүү. Яагаад гэвэл, би та нарт телевизээр гардаг зуу зуун ангитай уянгын Солонгос драмагаас дутахааргүй сонирхолтой амьдралаа ярих гэж байна. Тэр дундаа, би яагаад өөрийнхөө гараар өөрийгөө хөнөөх болсон шалтгаанаа хэлэх гэж байна.
Хэрэв чи энэ хайрцгийг авч, яг одоо намайг сонсож байгаа бол...*амьсгаа авах* чи тэр шалтгаануудын нэг!"All Rights Reserved