Зарим хүн амьдралд нь ямар ч хэцүү зүйл байхгүй, цаашдаа ч тохиолдохгүй мэт юунд ийм аз жаргалтай байна вэ.....
Би яагаад өнгөрсөндөө харамсаж, одоо байгаадаа гутарч, ирээдүйгээ бодон шаналдаг вэ гэж үү ? Магадгүй би өвчин тусчихсан байх...
Чамаар өвчилсөн би тийм өрөвдөлтэй, жигшмээр байна уу ? Над руу харахдаа зэвүүцсэн харцаар биш хайрын харцаар нэг л удаа харчихвал би үхэхдээ л ядаж гуниглахгүй байх...
ХАЙР БОЛ ГУНИГ. ХАЙР БОЛ ЗОВЛОН. ХАЙР БОЛ ХАРАМСАЛ. ХАЙР БОЛ ХАМГИЙН ХҮНД АЧАА.
Өнчин хайрын зовлонг мэдэрсэн хүн хайрыг хар бараан бүхнээр төсөөлж байна...
ХАЙР БОЛ АЗ ЖАРГАЛ. ХАЙР БОЛ ГОО ҮЗЭСГЭЛЭН. ХАЙР БОЛ ИНЭЭМСЭГЛЭЛ. ХАЙР БОЛ ХАМГИЙН ГЭГЭЭЛЭГ БӨГӨӨД АРИУХАН ЗҮЙЛ.
Хэн нэгнээс хайр мэдэрсэн хүн хайрыг сайхан бүхнээр төсөөлж байна...
Яагаад ийм ялгаатай байна вэ ? Яагаад заримдаа хайр намайг алгуурхнаар хөнөөнө вэ ?
Магадгүй яг над шиг мэдэрдэг хүн байвал уншаад үзээрэй.....All Rights Reserved