Намайг Бён Бэкхён гэдэг. Сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн ахлагч, дүнгийн хувьд эхний тавд байнга багтдаг нэгэн. Харин хойд дүүг минь Пак Чанёол гэдэг. Тоглоом ч үгүй түүний IQ 65. Сэтгэцийн хувьд бага зэрэг өөрчлөлттэй. Шуудхан хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй!
Насаараа л гэрээр хичээл заалгаж, гэр бүлийн маань ажиллуулдаг цэцгийн дэлгүүрт цэцэг услахаас өөрийг хийж үзээгүй. Одоо ч бага сургуулийн хоёрдугаар ангийн математикийн бодлогыг бодох гэж оролдон хуруу гараа тоолж суудаг.
Тэрнийг манайд нүүж ирэхээс өмнө амьдрал үнэхээр өөр байсан болохоор Пак Чанёол амьдралаас минь арилаад, алга болоод өгөөсэй гэж би байнга боддог!All Rights Reserved