" Битгий надруу ойрт. Битгий надруу хар. Анхнаас нь би бүхнийг эхлүүлсэн ч гэлээ гуйж байна , ...... намайг март. " Урагш алхах тоолонд үзэсгэлэнт нүднээс нь нулимс бумбаран урсах тэрээр арагш нэг алхаж байлаа. " Яагаад? Яагаад би чамайг мартах ёстой гэж? Би чамайг хайрлаж болохгүй байсан хэрэг үү? " Үргэлж л харц бууруулан зогсож байсан тэрээр , нүүрэндээ санаа зовнил гунигаас өөр юу ч үл агуулах түүнрүү аядуухнаар хараад ердөө шивнээ төдий хоолойгоор " Сэүн........ " хэмээхэд түүний хоолой зангирч байв. " Би аль хэдийн үхчихсэн. " | Зохиолчийн зөвшөөрөлгүй хуулбарлах , санаа авахыг хориглоно. Энэ зохиол зуун хувь миний санаанаас бүтээгдсэн учир адил утга агууламжтай , хуулбарласан зохиол гарсан тохиолдолд надад мэдэгдэнэ үү? Баярлалаа. |你