Би хүүхэд байхдаа өөрийгөө мэддэггүй нэгэн байв.
Найман настайд минь шөнө бүр дээд айлд минь эмэгтэй хүний орилох, хүүхдийн уйлах, нохойн хуцах ба гаслах чимээнүүд дуулддаг байлаа. Тасралтгүй дуулдах энэ аймшигт чимээнээс залхсандаа би нэг өдөр жижүүртээ дээд айлд минь шөнө бүр болдог зүйлээ хэлсэн юм. Харин жижүүр ах над руу их л айдастай харсанаа "Танай дээд давхарт чинь сарын өмнө хэрэг гарснаас хойш хүнгүй байгаа шүү дээ" хэмээн хариулж билээ.
Тэр цагаас л би мэдэж эхэлсэн. Хэн гэдгээ. Ээж минь надаас юу нуусан байсныг.All Rights Reserved