Атгын чинээ зүрх минь анх удаа хүчтэйгээр цохилно Аав ээжээсээ өөр хүн бодож байгаагүй энэ сэтгэлд минь Алтан наран мандаж аз жаргалын үр үндэс тарин Анхны минь хайр болж хонгор чи минь наддаа ирсэн Хайр гэдгийн утга учрыг ойлгоогүй байсан ч Хайрлуулахын үнэ цэнийг энэхэн сэтгэлээрээ мэдэрлээ Хорвоо дэлхий хязгаартай гэдгийг мэдэх боловч Хайр дурлалын ертөнцийг агуу уудам гэж мэдсэнгүй
1 part