Лао Шө
(1899-1966)
Жинхэнэ нэр нь Шү Цинчунь. Реалист, шог хошин зохиолуудаараа алдаршсан манж гаралтай тэрээр 1917 онд Багшийн их сургууль дүүргэж, улмаар 1924-1929 онд Английн их дээд сургуулиудад хятад хэл бичиг зааж байжээ. Эрхэм Жаны үзэл бодол гэх анхны бүтээлээ 1926 онд хэвлүүлсэн бол хамгийн алдартай Тэмээн Сянз романаа 1936 онд уншигчдад хүргэсэн байна. 1938 онд байгуулсан Хятадын утга зохиолын ажилчдын Японыг эсэргүүцэх холбоонд тэргүүлэх албан тушаал хашиж байгаад улмаар Сан Францискод амьдран сууж, 1949 онд БНХАУ-д эргэн иржээ. Америкт аж төрөх ахуйдаа Нэгэн гэр бүлийн дөрвөн үе, Үлгэрчид романаа бичив. 1966 онд хүү Шүгийнх нь батлан гэрчилснээр хамтран ажиллагсдаа өмөөрөн улаан хамгаалагчдыг эсэргүүцсэн тул үхтлээ зодуулж, маргааш өглөө нь түүний цогцсыг Тайпин нуураас олсон гэдэг. Хавирган сар хэмээх энэхүү алдарт өгүүллэгээ тэрээр 1935 онд бичжээ.All Rights Reserved