2018 оны гуравдугаар сарын 22-ны орой 18 настай Люсиль (Люси) Холл ор сураггүй алга болсноос хойш зургаан сар өнгөрөөд байгаа билээ. Маш олон таамаг, сэжүүрүүд гарч ирсээр байсан боловч өнөө өглөөг хүртэл түүнд яг юу тохиолдсоныг Портланд даяар хэн ч мэдэхгүй хэвээр байв. Гэвч өнөө өглөө 10 цагийн үед Портландын мөрдөгчид нэгэн өсвөр насны охины цогцсыг Жонсон Крийкээс олсон байна. Түүнийг Люси Холл мөн эсэх тал дээр олон нийтэд мэдэгдэл хийгээгүй байгаа боловч алга болсон охины тухайн өдөр өмсөж явсан цагаан гутал болон цамц голын эрэг орчмоос олдсон гэх мэдээлэл тухайн үед газар дээр байсан иргэдээс иржээ.All Rights Reserved