12хамгаалагч-12 өөр хүч... Кахи бол Миель гаригийн гүнж. Тэр 17 нас хүртлээ хүчгүй байгаа учраас энгийн л нэгэн хүн гэсэн үг... Гэхдээ тэдний улсын хувьд тийм биш. Хүчгүй байна гэдэг ад зэтгэрийн хорлол гэж үздэг. Мөн нөгөө талаараа шулам ч хэмээн үзэх тохиолдол бий. Хэрэв 18 нас хүртлээ өөрийн гэсэн хүчээ олж авахгүй бол тэр үхэж бас улсыг үргэлжлүүлэн захирах хүн үгүй болж, бүх зүйлс эмх замбраагүй байдалд орж эхэлнэ.. Харин түүнийг тийм байдалд оруулахгүйн тулд багаасаа хамт нөхөрлөсөн 12 найз нь түүнийг хамгаалах болно. Мөн одон гаригийн зурхайгаар: Хэрэв Кахи өөрийн гэсэн хүчээ олж авах юм бол 12 хамгаалагчдийн нэгтэй нь гэрлэж урт удаан аз жаргалтай амьдрах хувь төөрөгтэй билээ.