Та энэ хорвоо ертөнц дээр яг ямар утга учиртайгаар амьдарч байгаагаа гайхаж байсан уу? Ердөө л маргааш болгоны нарыг үзэн ядаж шөнө болгоны сарыг хүлээхийн төлөө юу? Эсвэл амиа бодож хөгийн аашилсаар шуналын сэдэлдээ дийлдсэн төрөл нэгтнүүд дундаа жинхэнэ аз жаргалыг олно гэж хий хоосон мөрөөдсөөр үү? Хөл хөнгөн, сэтгэл нимгэн охин шиг цаг хугацаа огтхон ч хүлээлтгүйгээр гишиглэн гүйсэн урт биш боловч бүхэл амьдралын минь мөчүүдийг харьяалсан он жилүүдийн тухай миний дурсамжид "туйлын утга учир" гэх ганган үгс харь хэлний үгс адил танил бус сонсогдох нь жигшил төрүүлмээр... Зүгээр л цуцаж байна. Унтмаар байна. Сайхан амраарай, Жимин.
1 part