+18 boyxboy төрөл. Энэ төрөлд дургүй болон бага насны хүүхэд битгий уншаарай! Тэнгэрийн элч тэд хамгийн цэвэр ариун, хүрж боломгүй цэцэгс. Тэд тэнгэрийн орондоо аз жаргалайгаар, инээн баясаж, нэг нэгэндээ туслан, зөвхөн хайр энэрлийг мэдэрч амьдардаг. Харин дэлхийд бууж ирэхэд нь тэдний үзэсгэлэнд нүгэлтнүүд шунаж, шархлуулж, эвдэлнэ. Тэдний бяцхан зүрх сэтгэлд өшөө хорсол, үзэн ядалт, зовлон шаналалд автана. Тэгээд тэнгэрийн орон руугаа буцан явна. Энэ бол энэ дэлхийн бичигдээгүй хууль. Хүчтэй, эрх мэдэлтэй нь юу хүссэнээ хийж, захирч, хуулиас гадуур байдаг. Эцэст нь нүгэлтнүүд гэм нүгэлээ хүлээж, тамд шатах боловуу. Магадгүй тэд шатах байх, шатах шатахдаа хэдэн мянган удаа, улайссан цогон дунд шатаж, харин бяцхан тэнгэрийн элч нар тэдний дээр диваажингийн орондоо аз жаргалтай ниснэ.