Хотын хөл ихтэй гудамжны цаадханд хэд алхахад л хүний хөл тасарсан хэсэг бий. Ердөө л хэдэн гудам саарал хана даган явсаар нэгэн ханан дээр "Club 27" гэсэн бичээсийг олж харна. Тийш ороход рок дуу эгшиглэх агаад баар нь 70-аад оны хийцтэй ажээ. Харин тэр л жижигхэн бааранд 27-хон насандаа нас нөгчсөн дуучид, алдартнуудыг залуухан хэвээр нь харах вий. Баски-гийн графитаар чимэглэсэн тухтай орчинд Жимми Хендрикс гитар тоглон, Курт кобайн дуулахыг үзнэ гэдэг дэндүү хачирхалтай биш гэж үү?
9 parts