Би анх удаа л тэгж гэмшиж үзсэн юм. Аньсага дүүргэх, халиах, хүйтэн хацрыг минь хайран урсах нулимс минь хүртэл намайг хараахыг мэдэрч байлаа. Тиймдээ ч энгэрт нь наалдаад цурхирчихсан юм. Хэрвээ тэр дэмий л сайхан сэтгэл гаргаж нурууг минь илээгүй бол, тайтгараач хэмээж аргадаагүй бол, зөвхөн надад зориулж уятайхан дуу аялаагүй бол түүнийг би там руу татахгүй байхсан даа. Гэхдээ л чи ийн шивнэчихсэн шүү дээ. - Бүү уйл. Үхэлд өчин сөхрөх амархан, тэмцэх нь хэцүү хойно... #Кармен~ (Үхэх сэхэхийн наадгай, муу ёрын түүхийн биелэлд эргээд тавтай морил)