Чэёон 5 жилийн дараа эх орондоо буцаж ирэхдээ түүний гэр бүл, анхны хайрыг түүний эсрэг турхирсан овог нэгт эгчээсээ өшөө авах зорилгыг тээсэн байлаа. Тэр багын мөрөөдөл дэлхийн хэмжээний алдартай супер модел болох хүслээ ч биелүүлэхээр сэтгэл шулуудсан байв. Түүний эгчийн хэзээ ч дуусашгүй үргэлжилсэн худал хуурмаг, башир явуулгуудыг Чэёон үл ойшоосоор нэг өдөр санаандгүйгээр бяцхан хэлгүй хүүтэй учирч түүнийг аврана.All Rights Reserved