Зөөлөн шивэрч байсан бороо гэнэт хувингаар цутгах мэт орж эхлэв. Хүмүүс бороо намдахыг хүлээн дэлгүүрээс гарч чадахгүй үүдэнд нь бөөгнөрөн зогсоно. Би хэдий яаруу ажилтай байсан авч бас л тэдний нэгэн адил гудамж ширтэн хүлээн зогслоо. Борооны ус зам дагуу нэлийн урсах ажээ. Намдах шинж алга.