Хонгор минь, хонгор минь би чиний гарт л үрэгдэхийг үнгэгдэхийг хүсч байна. Өөр хэн ч биш зөвхөн чиний гарт...
Хүсэл бүхэн минь чиний нэрээр бичигдэж, зүүд бүр минь чиний дүрээр биечлэнэ. Энэ бие, өөрийн хэмээн өмчилж чадах бүхнийг чиний төлөө зориулж, амьсгалах агаар, хүртэх төдий үсний чинь ганц ширхэг болохсон...
Би чамд үнэн хайртай. Чамайг гэсэн хайрын сэтгэлийг минь юу ч үнэн мөнөөр нь илэрхийлж дөнгөхгүй. Газар дэлхий төгсгөлөө олж үгүйрэн сүйрчхээд дахин бүтээгдэн бий болсон ч сэтгэлийг минь тээн тэтгэж, илэрхийлж дөнгөх ариун дагшин цэвэр тунгалаг оршихуй үгүй...
Хонгор минь би чамайг хамгийн эрээ цээргүй бузар булайгаар хайрладаг. Шөнө бүр дулаан хөнжилдөө шургалан хэвтэхдээ айлчлах нойрноосоо урьтан чиний талаар төсөөлдөг. Нүцгэн биеийг минь халуун гараараа илэн таалж, жижигхэн хэсэг бүрийг минь өөртөө уусган, хүрэх тоолондоо хэзээ ч үл зогсох улангассан түймрийг өрдөж орхичихоод юу ч үгүй үнс болон шатаж үгүйрэн хоосрохыг минь бахдан ширтэнэ...All Rights Reserved