Бид бүгд гадуураа хучсан нөмрөг хөнжилтэй. Дотор нь нуугдаж буй өөрийн жинхэнэ төрхөө бүгд бусдаас нуудаг тул бие биенийгээ гадуур нь хучсан хөнжлийг хараад шууд дүгнэчихдэг гэмтэй. Хүн хүнээс шалтгаалж нөмөрсөн хөнжил нь нимгэн, аль эсвэл зузаан байна. Хөнжил нь зузаан тусам гүн дэх хүн нь үзэсгэлэнтэй байдаг. -Түүний минь нөмрөг хөнжил орчлон хорвоо дээрх хамгийн зузаан байсан нь дотор нь нуугдаж байсан нэгнийг ил гаргах хүсэл цээжинд минь улам илүү оргилж билээ.