Хүмүүс ихэвчлэн хайрыг улаан өнгөтэй зүйрлэдэг Гал халуун хэзээ ч хувирашгүй анхны сэтгэгдлээр байх улаан өнгө Гэвч би хайрыг олон өнгөөр хардаг Зүрхэнд үүрд нандигнан хадгалагддаг гэнэн цагаахан хоргүй сэтгэлээр дүүрэн анхны хайрын түүхийг цагаан өнгөөр Чихэр шиг нялуун энхрийлэл дүүрэн хайрын түүхийг ягаан өнгөөр Үг үйлдэл бүрээрээ сэтгэлээ илэрхийлдэг хэнийч өмнө бардам өгүүлэх хайрын түүхийг шар өнгөөр Нэг нэгэндээ илчлэн гаргаж чадаагүй сэтгэл дотроо хадгалж үлдсэн хайрын түүхийг ногоон өнгөөр Хэзээ ч дахин хайрлах зориг үлдээдэггүй гашуун хайрын түүхийг хар өнгөөр Харин би өөрийн хайрын түүхийг нил ягаан өнгөөр илэрхийлнэAll Rights Reserved