Утсанд минь дугаараа нууцалсан хэрэглэгчээс "Завсарлагаанаар дээвэр дээр уулзъя. Заавал ярих асуудал байна" гэж ирсэн байсныг хараад эргэлзэж байсан ч сониуч зангаасаа болоод очихоор шийдэв. Юу л муу байв гэх билээ, тэнд очиход харин болзоот нэгэн гэхээр хүн харагдсангүй. Гэхдээ энэ өндөрлөгөөс дунд ангийнхны хөгжилтэй тоглоом шоглоом, ийш тийш яаран гүйлдэх дөнгөж ахлах ангид орсон сурагчидыг ажиглах таатай байв. Надад ч бас ийм үе байсан. Жаргалтай дурсамж, үнэнч нөхөрлөлтэй тийм цаг үеүүдээ дурсангаа сэлүүхэн хэвлүүхэн салхийг мэдрэх гэсэндээ хашлага налан гараа дэлгэж зогслоо. Сайхан байна... "Сайхан байна уу? Нэг мөсөн диваажин руу чинь илгээчих үү?" гэх хүйтэн хоолойтой нэгэн араас минь түлхэж орхиход би эргэж харж ч амжилгүй сургуулийн дээвэр дээрээс жингүйдэн урагш унав. Нэг мэдэхнээ би аймшигтай их өвдөлт, амин цусандаа булагдаад амьсгаа ядан цементэн газар хэвтэх бөгөөд ухаан балартахаас өмнө сонссон ганц зүйл нь хэн нэгний айсандаа тусламж гуйж хашхирах л байсан юм. "ЭНД ХҮН УНАЧИХЛАА! ДЭЭВЭР ДЭЭРЭЭС ХҮН УНАЧИХЛАА!!! ТУСЛААРАЙ"
1 part