Гундуу төрх, хиртэй биерүүн, бүдүүлэг дуу авиаг минь өршөөгтун. Гэвээс аймшиггүй зүрхлэн, мөхөс би саранд өчитхөе. Гэгэлзсэн хүсэл агуулж, даварч би саранд өгүүлье. Гэрэл гоо эх саран минь, ганц энэ удаа намайг сонсогтун Хэрвээ атал би хүмүүн төрсөн бол Хэзээ нэгэн цагт эр хүн болсон бол Худал хэдий ч би баатар хувирсан бол Хэндүүгүйхэн өгөөмөр амьдарч үхэхсэн дээ..