Нэгэн өглөө гол дүрийн хүүрнэгч маань өөрийгөө автобус жолоодоод явж байтал гэнэтхэн үл мэдэгдэх хүнд толгойдоо буудуулж байна гэж учир нь үл ойлгогдох хар дарсан зүүднээсээ сэрнэ. Өдрийг өнгөрөөсөөр, орой нь унтмагцаа зүүд ч биш, бодит байдал ч биш өөр нэгэн ертөнцөд "Шөнийн автобус"-н дотор ухаан орно. 2 шөнө дарааллаж шөнийн автобусын тухай зүүдэлсний эцэст зүүдлэхээ больсон ч, 3 жилийн дараа гэнэтхэн энэ зүүд нь яг л хараалт сүүдэр шиг дахин өөрийг нь нөмрөн авав. Бодит амьдрал нь зүүд шиг санагдаж, харин эсрэгээрээ зүүд нь бодит байдал мэт санагдахад, гол дүрийн хүүрнэгч маань "Зүүд" ба "Бодит байдал" хоёроо ялгаж чадахааргүй төөрөгдөлд орж, хоёр ертөнцийн хооронд гацаж орхино...All Rights Reserved