Энэ бол зун. Гоёмсог цэцэгсийн дээгүүр хөгжилдөн нисэлдэх эрвээхэйнүүд. Жаргаж буй нарны өөдөөс гялалзан мишээх солонго. Тайвшрал, гунихралыг зэрэгцүүлэн шаагих бороо. Эцэст нь, чи. Чи бол миний зун. Чи яг л намайг зун шиг сэтгэл татам үзэсгэлэн гоо байдлаараа өөртөө төвөггүйхэн татаж орхисон.