Тэнгэр дээрх сар хэтэрхий үзэсгэлэнтэй биш гэж үү? Яг л чам шиг. Тодоос тод гэрэлтэх чиний нүдэн дотор энэ сарны дэргэд орших бүхэл бүтэн ертөнц шиг одод гэрэлтэнэ. Яагаад чи энэ сарыг хараад үргэлж инээдэг юм бэ? Чи сарыг үзэсгэлэнтэй гэсэн гэхдээ чиний үзэсгэлэн гоо энэ сарнаас хэдэн зуу дахин их. Магадгүй энэ сар аз жаргал зовлон гуниг бүхнээ нууж гийдэг шиг чи ч ба тэгдэг үү? Ганцхан сайн талаа харуулж муу талаа нууж.