Гол дүрд: Ким Тэхён, Изабелла Нэмэлтээр олон дүрүүд гарч ирэх бөгөөд бүгд зохиомол болохыг анхаарна уу. Цайз. Энэ цайзад шидтэнгүүд буюу өөрсдийгөө veneficus хэмээн нэрийдсэн хүмүүс л ордог. Veneficus-үүдийн хаан Акаци хамгийн хүчирхэг нэгнийг сонгож энэхүү цайзад бэлтгэдэг. Гэвч яваандаа энэхүү цайз шидтэнгүүдийн сургууль мэт л болж хувирсан. Үүний адил олон нэмэлт дүрмүүд гарч ирлээ . Хаан Акаци 16нас хүрсэн хүчирхэг шидтэн болох магадлалтай хүүхдүүдийг цайзад авчрахаар болсон. Ингээд 5н жилийн дараа буюу 21 нас хүрэхэд чи сурагч байхаа болин жинхэнээсээ хааны дор алба хашин түүнд зүтгэх болно. Хэрэв чамайг 16нас хүрсэн шөнө чамд гайхалтай нэгэн захиа ирвэл чи тэнгэрт тултлаа баярлана. Учир нь veneficus бүхний сурахыг хүсдэг сургууль бол Цайз. Гэвч энд тийм ч дардан байхгүй л болов. Заримдаа хүссэн бүхэн төсөөлснөөр чинь байдаггүй.All Rights Reserved