Би бол сайн охин. Гэхдээ харамсалтай нь энэ миний амьдрал биш. Пак Сынжи нэртэй Пак Сынхёгын амьдрал. Түүний өмнөөс амьдрах ёстой боловч энэ гоц ухаантан гэсэн тодотголтой хэтэрхий сайн байхыг би хүсэхгүй байна. Бүхнийг хаяад зугтчихмаар, багтармаар мэдрэмж төрөх үед тэр гарч ирсэн. Түүний л дэргэд байхад өөрөөрөө аашилж, юунд ч санаа зовохгүй тайван байдлыг мэдэрдэг болохоор түүн рүү улам гүн шигдэж байлаа. Гэхдээ нэгэнт төгсгөлийг нь мэдэх бидний харилцаа яг хэзээ дуусах бол? "Ёстой" гэсэн бүхэн намайг гүйцэж ирэх хүртэл түүний хажууд байя. Бүх зүйлээ өгөхгүйгээр, бүх зүйлээрээ түүнд автахгүйгээр хэсэгхэн зуур л хажууд нь байчихъя.Seluruh Hak Cipta Dilindungi Undang-Undang