Би анх харахадаа түүнийг 21 юм уу 22той гэж бодож байсан. Гэхдээ тэр яг үнэндээ надаас 12 ах буюу 30 настай байсан. Хэдий надаас олон насаар ах ч гэсэн тэр бид хоёр найзууд болсон юм. Сайн найзууд. Бид бие биеэнээ хэзээ ч хайрын нүдээр харж байгаагүйг хэлэх нь зүйтэй байх. Нэг л мэдхэд тэр миний хамгийн сайн найз мөн анд нөхөр болсон юм.