Чимээ бүр, дуу бүр өвдөлттэй нэгдэн би ухаан санаагаа алдаж байна. ~𝑃𝑙𝑒𝑎𝑠𝑒 𝑘𝑖𝑙𝑙𝑖𝑛𝑔 𝑚𝑒 𝑛𝑜𝑤, 𝑚𝑜𝑟𝑒 𝑘𝑖𝑙𝑙𝑖𝑛𝑔 𝑚𝑒 𝑛𝑜𝑤 Мөч бүр, секунд бүр үүрдийн юм шиг санагдахад би ахиад л өвдөг дээрээ сөхөрнө. ~𝑃𝑙𝑒𝑎𝑠𝑒 𝑓𝑖𝑙𝑚 𝑖𝑡 𝑛𝑜𝑤, 𝑚𝑎𝑔𝑖𝑐𝑎𝑙𝑙𝑦 𝑓𝑖𝑙𝑚 𝑖𝑡 𝑛𝑜𝑤 Хөдөлгөөн бүр нь шидийн юм шиг бүжиглэх охин Сүжи амьдралынхаа бүхий л мөчийг баллетэд зориулж ирсэн ч өөрийгөө хангалтгүй гэх үзэл нь түүнийг дотроос нь хөнөөнө. Яг л бусад хүмүүс хамгийн сайн нь юм шиг. Яаж ч хичээсэн тэрээр дээрдэхгүй юм шиг. Түүнтэй яг адилхан зүйл мэдрэх залуу Чанмин бол зүрх сэтгэлээ кино урлагт худалдсан нэгэн. Хүн бүрийн оюун бодолд тамгалагдан үлдэх тэр л киног найруулж чадах итгэл тээх хэдий ч дотоод хүн нь толгой сэгсэрсээр түүнийг хавцал руу түлхэнэ.
17 parts