Ганцаараа, орь ганцаараа туулах ёстой ч юм шиг хорвоо. Замын нөхөд, найзууд, дайснууд олон байх хорвоо. Бодоод байхаар, мэдрээд байхаар орчлон уудам, мэдрэх мэдрэмж гүн гүнзгий юм. Намайг гэх хүмүүс олон байна, хааяа хэн ч байхгүй байна. ялгах хэцүү, мэдрэх гэхдээ амархан. Миний төлөө байгаа хүний харц, зүрхний цохилт ч шал ондоо. Инээмтгий хэдий ч дотор хоосон оргино. Оргилуун хэдий ч бууж өгмөөр мөч олон. Ээж дээрээ очоод тэврүүлмээр, аавдаа чангаас чанга үнсүүлмээр, дүү нараа чанга гэгч нь үнмээр. Бодох тоолонд хоолой зангирна. Ганцаардал мэдрэгдэх нь хачин, дасах хэрэгтай гэсэн бодол эргэлдэнэ. Хажууд нь байхдаа зугтмаар байдаг байсан өөрийгөө би гайхна. Миний төлөө байдаг зүрх бүхэнд талархана. Урам зориг хайрлаж байгаа хүн бүхнийг хайрлана. Хорвоогийн хүн бүрийг аз жаргалтай байгасай гэж хүсмээр. Найз гэдэг ямар чухал болхыг одоо ойлгоно. Хэн нь найз байсныг одоо танина. Хэн нь үнэхээр намайг мөрөөдлөө биелүүлэсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байгааг мэдэрнэ. Бас хэн нь худлаа байсныг сөхөн бодно. Би одоод ганцаараа байгаа ч оршихуун дунд намайг санан дурсах олон зүрх цохилно. ОдAll Rights Reserved
1 part