
Хааяахан чамаас тамхи үнэртдэг... Тэгээд би боддог юм ямар гунигтай бүсгүй вэ гэж... Хааяа чи чимээгүй мэгшиж байдаг... Гэхдээ хэзээ ч, хэн ч чамайг анзаардаггүй... Хааяахан чиний нүд зөөлнөөр хэн нэгэнг илбэж харагддаг... Гэхдээ тэр хүн бас бусад нь нүдийг чинь анзаардаггүй... Чи тэдний нүдэнд хамгийн харгис, хүйтэн нэгэн... Чи нэг л өдөр алга болчихсон. Хэн ч харин чамайг хайсангүй... Би чамайг олсон, харин чи галзуурчихсан байсан... "Нэр нь үл мэдэгдэх тэр нэгэн"All Rights Reserved