Өөрийн амьдралын бүхий л мөч мэдрэмжсийг өөр хэнтэй ч бус, гагцхүү ирээдүйн охиндоо зориулан нууцлан хуучлав. Магад үүнд "өдрийн тэмдэглэл" хэмээх энгийн даруу гарчиг ч зохих байсан байж болно. Яалаа ч гэлээ, зөвхөн энд л бичихийг хүссэн бүхнээ бичиж, ярилцахыг хүссэн бүхнээ гарчиглаж, сэтгэлийн бүхнээ уудлах замаар ээж нь өөрийгөө эмчилье, ирээдүйн охин минь.