Цагаан үс, цайвар арьс, цэнхэр саарал нүдтэй нэгэн хөвгүүн тэртээ харагдах байшингаасаа холхон тэнүүчлэн явж байлаа. Цас хаялаж түүний жижигхэн биений өвдөг хэртээ цас татаж байгаа харагдана. Байшингаасаа нэлээн холдосны эцэст тэр эргэн тойрноо ажлаа. Эргэн тойрон битүү цасаар хучигдан цав цагаан болсон байв. Тэр алхалсаар. Түүний урдхан цус гэмээр улаан зүйл тогтсон байхыг олж мөрийг нь даган алхалаа. Тэр мөрийг даган явах бүрт цусны толбо тодорон тодорсоор үхлүүд хэвтэх туулай дээр аваачив. Туулайн биеэн дээр махчин амьтанд хазуулсан мэт томоос том шарха үүсэн, хэвтэж байгаа газарийнх нь цас биеийнх нь дулаанд хайлж тэр чигтээ цусаар будагдсан байлаа. Хүү бага зэрэг инээх хийгээд хажууд нь очин явган суув. Туулайн хажууханд ганц ширхэг улаан сарнай дэлбээлсэн байх ба дээр нь Туулайн цус тусалсан тэр тод улаан сарнай төгс гэмээр гайхалтай сайхан харагдана. Хүүгийн нүүрэн дэх инээмсэглэл тодрон тодорсоор туулайн шархан дээр гараараа ширүүн гэг ч нь хүрээд дотор нь гараа хийн зүрхэн хэсгийг арьсийг хүчээр онгойлгохийг оролдлоо. Туулай тийчигнэж байгаа нь хүүд таалагAll Rights Reserved