Гол, намаг, худаг гээд бүгд л бороо орсны дараа дуслуудтай нэгдэж ус нь ихсэн бидэнд аюул учруулах нь их атал далай бол огт өөр. Яг л зургийн цаас усан будгийн усыг нь уусгаж аваад будгийг нь үлдээж, цав цагаан байснаа өнгө өнгөөр солонгордог шиг далай борооны дуслыг шингээж аваад бидний нүдэнд, чихэнд, хамранд бүр сэтгэлд хүртэл сайхныг мэдрүүлдэг. Аюул гэж үгүй мэт. Чи бол миний хувьд далай. Намайг өөртөө татаж, уусгадаг мөн аюул ч үгүй. Гэвч далайд махчин загас байдгыг ч бас хэрхэн мартаж болох билээ дээ.