Тэрээр гүнзгий амьсгалж байгаа ч түүний цээж агаар дүүрэн авч чадалгүйгээр байн байн дээшлэн доошилж, тэрээр мөн адил чимээгүй ханиалгах бүрт нүүрэнд нь өвдөлт илэрч байлаа. Түүний нууц давхраатай үзэсгэлэнтэй нүднээс нь нулимс өвдөлт дүүрнээр урсахад би түүний ташаанаас гарах цусыг хичнээн чангх дараад эдгэхгүйг мэдэх ч хоёр гараараа давхралдан чангаар даран, "Зүгээр ээ бүх юм зүгээр болох болно оо. Битгий сандар," хэмээн түүнийг тайвшруулахыг оролдон хэлэх ч тэрээр надруу чимээгүй ширтэн уйлж байв. Тэр огтхон ч сандарсан харагдсангүй. Хурууны завсраар улаан жихүүн үнэртэй цус булгилан гарч ирэхэд би цамцныхаа ханцуйгаар нулимсаа арчин дахин түүнрүүгээ арайхийн бүрэлзэх нүднийхээ цаанаас харахад тэрээр гэдэснийхээ хажууд улаан болсон өвсөн дээр хаясан байх гараа өргөн нүүрлүү минь ойртууллаа. Гэсэн ч түүний гар миний нүүрлүү бус биерүү минь яван хүч султайгаар намайг түлхэв. "Намайг орхиод яв." Хамтран бичиж байгаа Kikuchi_Oyuka ~MS, KWS~ #3 Science Fiction #3 Action Зохиолчдын зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно. Хуулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ.
18 parts