Ертөнцийн хязгаар дахь хэний ч үл мэдэх газарт, хур цасанд даруулаад онхи мартагдчихмаар./Орхан Памук "Цас"/
Надад одоо үнэхээр хэцүү байна. Би юу хийх естойгоо ч мэдэхгүй, хаашаа явахаа ч мэдэхгүй байна. Би яг одоо уйлж байна.Өөр хийж чадах юм надад үлдээгүй учир.Сэтгэл дотроо эргэлдэж буй бүхнийг хэн нэгэнд ярьмаар санагдавч сонсох хүн байсангүй./А.П.Чехов "Салхилсан нь"/
Хэрвээ байдаг бол ямар ч үнээр хамаагүй худалдаж аваад хамаг зүйлээ ярьж тайвширмаар байна.Амьдрал 7,8 настайдаа мөрөөдөж суусан шиг минь гэгээлэг биш байсныг би одоо л бүхэл махбодиороо ойлгож байна.Дэндүү оройтсон харамсал ч юм шиг.Яг одоо би гүнзгий ухсан,ероол нь үл харагдах нүхэнд,өвлийн эд тачигнаж байгаа жихүүдэс хүргэм хүйтэн өдрүүдийг,нүв нүцгэн,хөмхий зуун гацан сууж байгаа ч юм шиг. Хэрвээ болдог сон бол сансар огторгуй гэгч хэмжээ хязгааргүй талд оччих юм сан.Яагаад гэвэл тэнд "огт+ор+үгүй"(огторгуй).Юунд ч санаа зоволгүй,юу ч бодолгүй,юу ч сонсолгүй байдаг гэнэ лээ,учир нь тэнд хүнд төрдөг "мэдрэмж,сэтгэл хөдлөл"-үүд үгүй болдог.Юу хамгийн муухай гээч миний юу бодож,юу хүсэж,мөрөөдөж явдагийг хэн ч мэAll Rights Reserved