(1)

5 1 0
                                    

Нэг л хэвийн амьдрал гайхалтай биш гэж үү? Өдөр бүр нэг зүйлээ давтаад л тиймээ уйтгартай байх... 

Надад бол давс нь яг таарчихсан хоол шиг л сэтгэлд тааламжтай байдаг болохоор зүгээр дээ. Энэ бодол миний амьдралыг жаргалтай болгож байсан ч тэр нэг өдөр догдлуулсаар алж чадахаар драма үзсэнийхээ дараа л тэрхүү бодол минь хөөс болчихсон. Кино шиг амьдрахсан өдөр бүр догдолж, хоёр залуу миний төлөө зодолдоод л зүрхэнд минь хүрэхийг оролдоод л төгс биш гэж үү?

Ээжийн хоолой намайг бодлоос минь салгах нь тэр "Ким Жинаааааааа, хоцорлоо" гэх ууртай орилооноор ухаан орлоо. Хамаг хурдаараа гэрээсээ гараад гүйж эхэллээ.
Өдөр бүр кино шиг зүйлс тохиолдохыг хүлээдэг би үнэхээр галзуу биш гэж үү? Романтик зүйлс бодоод л автобусанд хүртэл харц тулгарсан залуу миний араас буугаад нэр асуух юм шиг бодогдоод, үргэлж ийм зүйлсийг төсөлөхөөр сүүлдээ галзууралтай хэр ойр явж байгаагаа бодож шаналах юм. 
————————
Сургууль дээр ирээд романтик зүйлс төсөөлдөг ч яг нэг тийм хэлэх үг алгаа аэшш юу гэж хэлбэл зохих бол "Уйтгартай, нэг хэвийн мөн үү?" гэж Надинэ тааврын тэмцээнд орж байгаа аятай хэллээ. "Аа, яг тийм үнэхээр онож хэллээ" гэж хэлэхэд Мина алтан медаль авсан юм шиг л тод инээмсэглэл тодруулна.
Хичээл арай гэж тарсан нь үнэхээр ашгүй дээ. Одоо гэрлүүгээ,  уйтгартай юмаа Ча Инү шиг сайхан залуу гараад ирдэггүй л юм байх даа гэж бодохтой зэрэгцэн бороо шаагин орлоо.
Эхх.. шүхэргүй юмсан гэж бодон зогсож байгаад цүнхээ яг дээрээ бариад гүйх гэтэл хэн нэгэн миний хажууд зогслоо. Тод шар шүхэр барьчихсан, дулаахан инээмсэглэлтэй, өндөр, царайлаг, цэвэрхэн залуу дүрэмт хувцасыг нь харахад манай сургууль бололтой. Юу ч гэмээр юм нэг үгээр гол дүрийн залуу шиг зүрх минь амаар маань гарах нь ээ. Миний үргэлж хүсдэг зүйл ухаан алдаж болохгүй шүү, Ким Жина гол дүрын охин шиг нууцлаг, сонирхол татам бай гэж өөртөө хэлчихээд шүхрийг нь авах гэтэл бид хоёрын гар шүргэлцэх нь тэр. Харц тулгаран чимээгүй мишээн зогстол өнөөх хүү чинь шуу д л намайг цохиод авлаа. 

Нүдээ нээгээд хартал Мина толгойруу номоор цохиж байлаа. Хог гэж зүүд байж.
Мина: "Хоолны цаг болчихлоо, үнэхээр сайн унтаж байх шив,  унтаж ханасан бол цайны газар луу явцгаая"
Би: "За явцгаая аа, хүний сайхан зүүдийг алга болгочихоод арай дэндүү юм"
—-
"Хичээл тарах цаг болчихлоо Мина явцгаая гэж хэлэхэд" Мина "Сожүнтэй хамт явах болохоор миний хөөрхөн найз түрүүлээд яваарай хайрыгаа санаад байгаа болохоор маргааш хамт явцгаая"
Би:Ахх нялуун юм тэгвэл явлаашүү хэлэн ангиас гарлаа сургуулийн үүдэнд ирэх төдийд бороо шаагин орлоо арай нөгөө зүүд биелэх юм биш байгаа гэж бодоод цүнхээ дээрээ тавин гүйх гэтэл хэн нэгэн хажууд зогсох нь мэдрэгдлээ тиймээ энэ бол боломж гэж бодоод эргэн хартал Ким Намжүүн муу золиг цочсондоо өвдөгнөөсөө цус гартал чанга гэгч нь уначих нь тэр өвдсөндөө нулимс өөрийн эрхгүй асгарах үед Намжүүн "Хүүхэд шиг юм" гэж хэлчихээд явчихлаа. "Муу хорон санаатан, их зант, хувиа хичээгч, энэ хүн бараг дэлхийн хамгийн хүйтэн хүн байх аа" усан борооноор өвдөгнөөсөө цус гоожуулан уйлан алхах би
Ийм үед сайхан залуу гарч ирээд лент наагаад цамцаа өгдөг биздээ хог гэж хэмээн бодон уйлсаар алхлаа. "Бурхан минь надад ганцхан боломж өгөөчдээ яагаад би догдолж хамгаалуулж болдоггүй юмбээ үргэлж азгүйтэж байх юм" (уйлах)
Зохиолчын талаас:
Жина ийнхүү хэлэн уйлсаар алхахад түүнийг аянга ниргэх нь тэр
***
Жина дөнгөж нүдээ нээмэгц цав цагаан тааз угтах нь тэр "Энэ диваажин уу?" Гэж асуухад хэн нэгэн намуухнаар "Охин минь зүгээр үү? Өвдөж байна уу?" Гэж хэллээ.
"Ээж би эмнэлэгт байгаа юмуу?" Гэхэд "тиймээ миний гүнж их өвдсөн үү?" Ээжийнх нь энэ үг түүнийг гайхшруулаад авав ааш муутай ээж минь сая намайг гүнж гэвүүдээ гэж дотроо бодон байтал ээж нь өрөөнөөс гаран явав.Тэрний тэнэг хүсэл биелээгүйгээс болж тэр ахиад л өөрийгөө хараалаа.
"Тогонд цохиулаад драман дотор оруулчихаж байгаа юм байх гэтэл эмнэлэгт л оруулж байх шив" гээд таазруу харан хэллээ. Мэдээж бурханд л хандан хэлсэн биз..
Эмнэлэгийн өрөөнд үнэхээр царайлаг, өргөн мөртэй, төгс гэмээр залуу гүйхээрээ орж ирэн Жинаг тэврэн "Ямар их санаа зовсныг мэдэж байна уу? Тэнэг минь" гэж хэлэхэд Жина хий дэмий л гайхан нөгөө хүнийг түлхээд "Өөрөө хэн билээ?" Гэж асуухад "Ким Жи На ахыгаа танихгүй байгаа юм уу?" гэж хэлэхэд нь жинагийн нүд бүлтрэх шахам томоор хараад "Ах аа? Хэн миний ах гэж надад ах байхгүй" гэж орилох шахам хэлэхэд "Ахдаа тэгтлээ уурласан юм уу? Уучлаарай ах нь ахиж гомдоох үг хэлэхгүй болохоор ахиж битгий гэрээсээ зугтаарай" гэж хэлээд ахин тэвэрлээ энэ үед ээж нь орж ирэхэд жина "Ээжээ энэ хүн хэнбэ?" Гэж гайхширан асуулаа ээж нь Эмчээ гэж гүйх шахуу гараад эмчийг дагуулан орж ирэхэд эмч "Машинд дайруулаад их цочирдсон бололтой зарим ой санамж нь орж ирэхгүй байгаан түүнтэй холбоотой байх бусдаар бол зүгээр болохоор одоо гэртээ харьж болно оо" гэж хэллээ. Жина "Машин гэнээ, эмчээ би тогонд цохиулсаншүүдээ, бишээ аянганд" эмч "Тиймээ үнэхээр их цочирдож" Эмч гарсны дараа ээж нь гарнаас нь атгаад "Хичнээн их цочирдсон болоод ахыгаа хүртэл санадаггүй байнаа" хэмээн чимээгүйхэн уйлах нь тэр. Жина гайхширлаасаа огт гарсангүй түүний ах нь гэх хүн "Ким жина ах нь байнашдээ Ким Сокжин байна үнэхээр юу ч санахгүй байна уу?" "Үгүйээ" гэж Жина хэлээд зүүд бололтой гээд өөрийгөө чимхтэл өвдөж байлаа. Тиймээ зүүд биш байна тэгэхээр арай миний төсөөлөл энэ үнэн гэж үү? Бурхан минь гэж энэ.........үгээ дуусгаж амжаагүй байхад хаалганаас нэгэн дунд эргэм насны хэнч харсан дулаахан мэдрэмж авахаар ажилаасаа гүйн ирсэн бололтой костюм өмсөж үсээ гөлчийтөл нь самнасан хүн орж ирэхэд Жина өөрийн эрхгүй уйлж эхэллээ...

••Зүгээр л нэг туслах дүр болохоор••Where stories live. Discover now