1-Гүн Бор☕️

11 1 1
                                    

Намайг Сэра гэдэг,17 настай. Төгсөх анги. Би сургуульдаа тийм ч их нэр хүндтэй биш, олон найз ч байхгүй.
Хүүхдүүд намайг өдий том болчихоод хүнтэй үерхэж байгаагүй, хэтэрхий чимээгүй, нэг л өөр, эвгүй, номноос өөр юм мэддэггүй гэцгээдэг л юм.

Тиймдээ би ном унших их дуртай. Бодит байдлаас зугтдаг гэхүүдээ.
Чимээгүй, амар тайван. Тэдэнтэй хэрэгтэй хэрэггүй юм ярьж яах юм?

Харин заримдаа ганцаараа байх сайхан шүү дээ...
Хэн ч чамд садаа болохгүй, бас чамайг хэн ч гомдоож чадахгүй...

8:47pm

Нэг л мэдхэд их орой болчихож. Номийн санд гав ганцаархнаа үлджээ.

Ёооохх ядарч үххэнээ.

Төгсөх шалгалт дөхөөд урьдийнхаасаа хоёр дахин илүү ачаалалтай хичээлэлсээр миний нүдний доогуур хөх зураас татчихаж.

Номийн сангаас нойрмоглон гартал аль хэдийнээ гэгээ тасирчихаж гэхдээ цас будран орно.

Үзэсгэлэнтэй боловч хүйтэн.

Тэнгэр өөдөө хармагц саран авхай, гялтагнасан одод харанхуй тэнгэрийг чимэх үзэгдлээ.

Зөөлөн салхи үеэ үеэ миний задгай тавьсан урт хар үсийг намьригана.

Сэра гэрлүүгээ хурдан хурдан алхан явсаар гэрээс нь нэг их холгүй орших гарцны өмнө ногоон гэрэл асхыг хүлээн зогсов.

Нэг их удалгүй  түүний хажууд хүн ирж зогсох нь нүдний булангаар үзэгдэв.

Эрэгтэй хүн бололтой надаас нэг толгой орчим өндөр юм. Мэтр 85 гаруй бололтой. Их л өндөр юм байна.

Миний хажуунаас хүн ширтэх мэдрэгдэн хажуу тийш хальт хармагц түүнтэй харц тулгарчихав.

Түүний нүд...

"Гүн бор".

Өөр юм. Бусдаас нэг л онцгой. Намайг ширтээд байна. Огт нүдээ салгалгүй одоо ч хүртэл ширтсээр...

Бусад хүмүүс цэнхэр эсвэл ногоон өнгийн нүд хүсдэг бол би бор өнгийг.

Тэд жирийн л нэг цулгуй бор өнгийн нүд харсан бол би чиний нүднээс сансар огторгуй олж харж байна.

Үзэсгэлэнтэй.

Үзэсгэлэнтэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
PluviophileWhere stories live. Discover now