MIDDLE OF THE NIGHT

176 14 19
                                    

[Энэ уаншот нь MONSTA X-ын гишүүдийн дүрээр бичсан бөгөөд та нар мэдэхгүй байж магадгүй, толгой чинь эргэх вий гээд биччихье. Шёонү болон Сун Хёну гэдэг нь нэг хүн. Шёонү тайзны нэр, Сун Хёну жинхэнэ нэр. И Хусог бол Вону шүү. Вону бол тайзны нэр, И Хусог жинхэнэ нэр.]

Уурандаа хаалгаа саван шатан дээр сууж уйлж эхлэв. Хэн нэгэн гараараа намайг тайвшруулах гэж байгаа мэт нурууг минь илэв. Би хэн гэдгийг мэдэж байна. Байгаа байдалтайгаа эвлэрч чадахгүй байгаа болохоор уур минь хүрч, амьсгал давчдаж байна.

-Гараа ав, яах гэж ирсэн юм. Чи надад хэрэггүй. Яв гэж байна гэж шүдээ зуун хэлэхэд Шёонү

-Хонгор минь, эхлээд тайвшир гэж надаас гуйсан харцаар харав.

-Тайвширах гэв үү! Миний амьдрал чамаас болж сүйрсэн гэж би хашгичиж эхэллээ. Би одоо л энэ харилцааг дуусгах хэрэгтэй. Хичнээн хамт байхыг хүссэн ч чадахгүй нь. Би ядарч бас сульдаж байна. Энэ бүхнийг эхлүүлсэн миний буруу. Гэсэн ч Шёонү миний хэлсэн үгийг сонсоогүй юм шиг, намайг хичнээн хашгичиж зүхэж хараасан ч мэдээгүй юм шиг, бүх дэлхий миний эсрэг зогссон ч миний л талд байх юм шиг намайг дулаан цээжиндээ хөнгөхөн тэвэрч, духан дээр минь үнсээд, гараараа зөөлхөн зөөлхөн товшиж тайтгарал өгч байна. Тийм ээ, чи мэдэж байна. Би чамайг орхиж чадахгүй гэдгийг чи мэдэж байна. Чи ч би ч энийг мэдэж байгаа. Бурхан минь гэж, яагаад биднийг эрт уулзуулж болоогүй юм бэ?

2019 оны намар

10р сар болж навчис унаж бага багаар сэрүү орсоор. Үзэсгэлэнтэй. Навчис унаж гоёмсог шаргал, алтлаг улаан өнгөөр хучигдсаар, хаа сайгүй навчис сэрүүн салхинд найган унана. Өнөөдөр бол чухал өдөр нөхөртэйгөө хамт чухал үдэшлэгт очих юм. Хөнгөхөн будаж, хэдэн өдрийн өмнө дурлаж авсан улаан бариу даашинзаа өсгийттэйгөө тохируулан өмслөө. Зүүлт, ээмэг, бугуйвч ингээд болчихлоо.

Бүсгүйн өмссөн, зүүсэн бүгд үзэсгэлэнтэй юм гэхдээ яагаад ийм гунигтай харцаар толинд харна вэ? Хайрлагдсан эмэгтэй хичнээн үзэсгэлэнтэй гээч? Хонгор минь, нүд хэзээ ч худлаа ярьдаггүй юм...

-Явах цаг болсон байна. И захиралаа

-Явцгаая. Мира яасан?

-Тэр ирж байна аа захирал аа.

Би шатаар бууж явахад бэлэн болсон гэдгээ хэлэв. Хусог намайг доороос минь дээш нь сонжиж:

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 16, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ONESHOT Where stories live. Discover now