Promise /TaeGi/

186 10 0
                                    

Сөүл орох хурдны зам дээр тас хар өнгийн гоёмсог тэрэг салхи татуулан хурдлан давхина. Түүнийг зорьсон газраа ирэхэд шинэ туслах болон хоёр давхар дээд зэрэглэлийн чамин тансаг байшин угтан авав.

Машины хаалгыг туслах залуу онгойлговол дотроос нь хар өнгийн хослолтой их л дэгжин залуу бууж ирэн урагш алхахад ойр орчмынх нь бүх л хүмүүс хүндэтгэн бөхийх ба түүнийг энэ байшингийн эзэн гэдгийг илтгэх биз ээ.

Машинаас буусан даруйдаа харц дээгүүр алхах түүнийг яг л загвар өмсөгч гэж андуурмаар, туранхай бие, тэгшхэн хөл, өөгүй цэвэрхэн царайнаас гадна өмссөн хослол нь түүнийг улам л халуухан бас тачаангуй харагдуулж байгаа нь бурханы гараа гарган урласан төгс бүтээл гэмээр.

Түүний хажууд туслах нь гэмээр намхан нуруутай ч эзэн залуугаасаа дутахааргүй царайлаг залуу даган явах бөгөөд тэд байшин руу ороход туслах

-Захиралаа хэлэх зүйл байна гэсээр өмнө нь бөхийн зогслоо.

-Заа сонсы гэж хэлэн эзэн залуу буйдан дээр суун хоёр хөлөө урдаа байх ширээн дээр тавина.

-Маргааш таны шинэ ажлын анхны өдөр Ван ерөнхий захирал таныг өөрийн биеэр угтаж авна гэсэн гэж хэлэн бөхийхөд залуу эзэн толгой дохин

-Ойлголоо гэсээр өөр үг дуугарсангүй.

-Би ингээд явы даа захирал аа туслах нь түүнд дахин бөхийн гарах хаалгыг зүглэвэл захиралынх нь хоолой түүнийг зогсоож орхив.

-Шинэ туслах аа надтай гадуур хүндэтгэлгүй харьцаж болох болохоор зүгээр л Ким Тэхён бишээ Тэхён гэж дуудахад болно. Харин чамайг хэн гэлээ. Миний энэ мартамхай занг уу? Уучлаарай гэж хэлэн бодлогоширон суухад

-Пак Жимин гэдэг. Би маргааш ирье дээ. Та сайн амрах хэрэгтэй гэж хэлэн өмнө нь дахин бөхийн гаран явлаа.

Тэхён буйдангаа налан уртаар амьсгалаа аван гаргаад шууд л ажлын өрөөгөө зүглэлээ.

Ширээн дээр байх вискиг хундаганд хийн хэсэг ажиглаж байгаад цонхны дэргэд очин зогсохдоо дахин уртаар санаа алдах нь тэр. Тэрээр ямар нэгэн юм бодож байгаа бололтой нүүрэнд нь их л тааламжтай хувирал ажиглагдана.

-Олон жил өнгөрсөн ч чамайг олж чадсандаа баяртай байна. Чи намайг мартаагүй биз дээ. Олон жилийг чамайг хайхад зарцуулсан ч тэр бүхэн минь талаар болсонгүй шүү. Магадгүй намайг мартсан байж болох ч чамайг амлалтандаа хүрсэн байгаасай гэж хүсч байна. Эцэст нь уулзаж чадахаар болсондоо баяртай байна. Хайрт минь удахгүй уулзацгаая гэж хэлэн гаран дахь вискигээ уун их л жаргалтай инээмсэглэн зогсоно.

OneshotWhere stories live. Discover now