- CRIMINAL-
PART I.
RAYOUNG POV.
"Лолита, амьдралын минь гэрэл гэрээ, биеийн минь халуун гал. Нүгэл хилэнц, амин сүнс минь..."
Би энэ удаад тэсэлгүй хажуудаа байсан дэрийг аваад Хёнжин руу далайсаар "Би ахиж хэлэхгүй шүү, Хван Хёнжин. Бага ангидаа суугаагүй юм уу? Амандаа унш л даа. Чамаас болоод Хангёл руу юу гэж хариу бичих гэж байснаа мартчихлаа"
Хёнжин хөнгөхөн инээчихээд номоосоо харцаа салгалгүйгээр "Ло-ли-та гэхэд хэл тагнай руу минь гурвантаа аялаж, гурав дахь дээр нь шүдэнд тулна. Ло-ли-"
"Ахиж хэлэхгүй гэж би чамд эелдгээр сануулсан шүү" Хёнжиний барьж байсан номыг түргэхэн хаагаад орны хажуугийн шүүгээн дээр тавьчихаад энэ удаад дэрээрээ түүнийг хоёр цохиод авлаа. Тэр үүнийг хүртэх эрхтэй, өглөөнөөс хойш хүний үгнээс зөрөөд байгаа юм.
Тэр амандаа "Ойлголоо, ойлголоо" хэмээн үглэсээр эцэст нь нэг юм надад анхаарлаа хандуулах аж. "Тэр юу гээд байгаа юм?"
Би нүдээ эргэлдүүлээд түүн рүү утсаа шидэх бол Хёнжин Хангёл бид хоёрын зурвасыг эхнээс нь уншиж байгаад чангаар инээд алдах аж. "Хөөх, тэр бодож байснаас минь ч муу найз залуу бололтой. Яахаараа чи бид хоёрыг найзууд байсныг мэддэггүй байна аа?"
"Мэдээгүйдээ биш ээ, анх үерхэж эхлэхэд л би тодорхой хэлсэн. 'Надад нэг нойтон хамуу шиг найз байгаа, гэхдээ хэт удаан найзлаад сүүлдээ нэгнийгээ хүн ч гэж харахаа больчихсоон' гэж"
Хёнжиний инээмсэглэж байсан царай хэсэг ярвайснаа санаа алдаад "Хэн нь нойтон хамуу гэдгийг мэдэхгүй ч... үргэлжлүүл дээ"
"Тэгсэн чинь гэнэтхэн л 'Бид хоёр үерхдэггүй байхад та хоёр ийм дотно байгаагүй' ч гэх шиг..." Би уцаарлангуй үснийхээ боолтыг задлаад үргэлжлүүлэн "Хэлээд байхад хүний үг ч ойлгохгүй. Угаасаа үерхдэггүй байхад миний амьдралыг мэддэггүй байсан юм байж. Бурхан минь, эрэгтэй хүмүүс яагаад ийм тэнэг юм бэ?"