14;

1.3K 194 30
                                    

Жонгүгийн гэр

Дараагийн өглөө 10:18am

Жонгүг халууцаж хөлөрсөн их л тухгүй биетэй сэрлээ. Цаг агаар дулаарч байхад дээвэр дээр хонох санаа гаргасан нь тийм ч сайхан санаа биш байж. Тэр нүдээ нухаад доош хараад энгэрт нь наалдан унтах Тэхёныг олж харах бөгөөд тэр хар үстийн бэлхүүсийг тэвэржээ.

Жонгүг цээжинд нь мэдрэгдэх сэтгэл ханасан мэдрэмжинд хөнгөхөн санаа алдлаа-ганцхан удаа- Тэхёны ойр байгаа мэдрэмжийг мэдрээд авья гэж тэр бодов. Тэгээд шаргал үстиГ эргүүлэн тэврээд нурууг нь зөөлөн илэхэд Тэхён ч мөн адил санаа алдаад юу хийгээд байгаагаа ч мэдсэн шинжгүй Жонгүгийн энгэрт улам наалдана.

Жонгүг эргэн тойрноо ажиглахдаа Жин Намжүүн хоёрыг ойрхон тэврэлдэн унтаж байгааг харав. Жин найз залуугийнхаа цээжэн дээр толгойгоо тавсан байх бөгөөд хөлнүүд нь хоорондоо орооцолджээ. Тэдний байрлал өөрсөлтэй нь адилхан харагдсан нь залуу хүүгийн зүрхий хэмийг алдагдахад хүргэлээ. Бид  яг л үерхдэг юм шиг харагдаж байгаа юм байна. Энэ бодол нь ч түүнд таалагдав.

Жонгүг эргэн нүдээ анилаа. Энэ богинохон цаг хугацааг хүссэнээрээ мэдрэхийг хүсэмжилнэ.  Хэсэг хугацааны дараа, үнсэлцэх чимээ болон хүмүүс доошоо буух чимээ гарахад нь Намжүүн Жин хоёр буусан байх хэмээн таамаглав. Тэр нүдээ нээн Тэхён руу харцаа гүйлгээд аль хэдийн өөр лүү нь ширтэж байсан хоёр нүдтэй харц тулгарав. 

"Bonjour Жонгүг" (Сайн уу) Тэхён шивнэлээ. Жонгүг инээмсэглээд шаргал үстийн үсийг самнасаар хариулав.

 "Bonjour Тэ, сайхан амарсан уу?" Тэхён бяцхан "Мхм" гэх авиа гаргачихаад хар үстийн цээжийг өөр лүүгээ улам татлаа. 

Франц хүү босож суугаад нүдээ нухсаар "Цаг хэд?" гэлээ. Жонгүг хэвтэж байсан хийлдэг гудасний хажуу талаас утсаа аваад "Арван нэг дөхөж байна. Бусад маань дээр гал тогоонд ч юм уу байгаа байх. Доошоо бууцгаая." 

Тэр босохоор хөдөлсөн ч шаргал үст түүнийг татсаар буцаад суулгаад өөртөө наалаа. 

Тэхён "Жонгүги" гэж дуудчихаад ахиж юм хэлэхийг хүссэн ч ам нь хөдлөхгүй байна уу гэлтэй дуугаа хураалаа. Жонгүг түүн рүү сониучирхан харав. Тэр мөчид Тэхён гараа түүний хацар дээр тавиад уруулаа хар үстийнхтэй наалдуулчих нь тэр. 

FRENCHIE✅ |MGL|Where stories live. Discover now