•9•

247 16 0
                                    

Тэр надаас айчихлаа. Бараг л би чамтай унтмаар байна гээд биччихсэн юм чинь арга ч үгүй биз. Хариу бичихгүй удахаар нь шууд л тайвшруулах санаатай сэдвээ гажууллаа.

"Юу хийж байна?"

Эрт орой хэзээ нэг цагт өвөртөө оруулахаа өөртөө амлачихъя.

"Чамайг бодож байна" зальтай өлөгчин!
Намайг бодож байгааг нь мэдэж байна. Харин ингэж илт сээтэгнэх нь ингэх ёсгүй юм шиг л их хачин мэдрэмж төрүүлэх юм. Догдлолтой төстэй?

-"Юу гэж?"
"Харинээ сайн үнсэлцдэг гэж юм болов уу?" сайн мууг нь ч ялгахгүй юм байж. Инээдтэй байна шүү Ким Ёни.
-"Би чамайг маргааш уулзаад шиммээр байна?" халгаад байсан хүзүүг нь л онилохгүй бол өөрийнхөө яг юу хүсээд байгааг мартах бололтой. Их удаан мананд байвал манангаасаа гарахыг биш арилахыг нь хүлээдэг. Яг л энэ, хэт удаан зууралдвал зорилгоосоо ухраад өнгө зүс, гял цалд нь хууртчих бололтой.

"Маргааш уулзах юм уу?" шимүүлэх гэсэндээ зүрх нь догдлоод тархинаасаа түрүүлээд мэдрэмж нь биччихлээ. Хэзээ гэх байсан юм, маргааш биш.

-"Уулзанаа уулзах ёстой юм байна"
-"Маргааш би давтлагаа тараад3 цагийн үед очъё"

Ёнитой уулзахаар болзчихоод дуртай дургүй номоо сөхвөл юу ч ойлгосонгүй. Ойлгохыг ч хүсэхгүй байна.

Миний эхлүүлсэн дуунд миний мэдэхгүй мэдрэмжүүд холилддог болж. Хаанаас яаж гарч ирээд байгааг нь гадарлаж байгаа ч үгүйсгэсээр байтал энэ дуугаа дуусгахгүй нь бололтой. Дуусдаггүй дуу, дуулдаггүй дуучин.

хөөрөл...

Давтлагаа тарчихаад Ёни руу зүглэхдээ яагаад ч юм их сандрангуй байсан. Тэрнийг харсан ч энэ сандрал арилж өгсөнгүй. Хүзүүг нь харахдаа бүр илүү их сандрахаа мэдрээд юунд түгшсэнээ сая нэг ойлголоо.

Тэрэнтэй чөлөөтэй харьцах гээд чадаагүй болохоор царайны хувирлаа нуух аядаад араас нь тэвэрч сааданд сууна. Зүрх нь их хүчтэй цохилоод амьсгал нь ч жигд бус байна.

-"Би сайн үнсэлцдэг гэсэн байх аа" гэвэл бүр ч илүү ичингүйрч доош харахад нь хүзүүг нь ониллоо. Цав цагаан хүзүүнд итгэлгүйхэн дөхөөд дасгах аятай зөөлөн үнсээд шимж эхэлсэн ч дөнгөж сороод л би зоригоо алдчихсан.
Хэн хэнийх нь амьсгаа жигдэрч өөртөө бухимдсандаа хурдхан шиг тэрнээс салахыг хүснэ.

-"Хичээлээ тараад юу хийсэн?"
"Ю-юу ч хийгээгүй гэртээ байж байгаад л" төвөгтэй юм.
-"Заза чамайг гэрт чинь оруулаад өгье" гэж хэлчихээд гэрийнх нь зүг хөмсгөө зангидсаар нэг их бодол болсоор түрүүлж алхална.
Яагаад чадсангүй вэ?

Хаалганых нь өмнө ирээд Ёни руу харвал онож хэлэхэд хэцүү хачин харцаар надруу хараад асуулт эрэх шиг өөдөөс минь ширтэнэ. Энэ хачин уур амьсгалыг үнсэлтээр л замхруулчихъя.

Урьдын адил амтархан үнсээд хүзүү рүү нь биш цээж рүү нь онилоод шимэхээр сорвол чадаж байна. Яг л бусдыг шимдэг шигээ.
Сорж хазалж хүссэнээ хийсэндээ багахан олзуурхаад биеэр нь гүйлгэх гараасаа тайшаал эрвэл тэр гиншиж байна. Өмнө нь өөрийнхөө яаж дуугардгийг мэдэдгүй эсвэл анзаардаггүй байсан байх . Яг л анх удаа сонссон аятай өөрийнхөө хоолойнд цочирдоход нь би ч бас их гайхширлаа. Инээдтэй юм.

-"Одоо ингээд болихгүй бол бид энд унтах нь гэртээ ордоо"

Гэрээ ирээд хойд ээжийн бичиж тавьсан дэмий балай захиасуудыг харлаа. Яг ээж шиг аашлах юм.
Өрөөндөө орж ирээд хувцсаа ч тайлалгүй дээш харж хэвтээд таазнаасаа ямар нэг дохио хүлээнэ. Ингээрэй тэгээрэй гэх дуу хоолой сонсогдохгүй болохоор ямар нэг зүйлээс ямар ч хамаагүй дохио хүлээгээд энэ чигээрээ үхэж ч чадахаар тийм их баяртай байна.

Гэдэс хоржигонох чимээ.
Тиймээ тийм тийм энэ дохиог л хүлээсэн юм.

Хувцсаа тайлчихаад цээж нүцгэн хөргөгчөө ухахдаа бүх хачраа ширээн дээр тавиад тагийг нь онгойлгож тэгэх бүртээ инээмсэглэж байсан.
Заавал таваглах заавал халбагадах тийм хууль байхгүй биздээ? Гараараа кимчи авч амандаа хийгээд тэрнийхээ араас далайн байцаагаар будаа боож араас нь чихнэ. Заваартуулж тавьсан хоолны үлдэгдлээ цэвэрлэх гэж огтхон ч яарсангүй. Бидэнд заримдаа ганцаараа ганцаардах тэр боломжууд дутагддаг юм.
Ямар ч зүггүй ямар ч цаггүй... Бидний ганцаардалд...

Lust.Where stories live. Discover now