Jaehyun'Хоол хийгээд хэрэггүй шүү хайраа дуртай хоолыг чинь аваад очиж байна' чамайг дандаа эрхлүүлдэг найз залуу чинь дөнгөж сая ингэж мессэж бичэв. Харин чи түүнээр тоглох гээд хүзүүн дээрээ эмэгтэй найзаараа шимүүлээд сууж байх ч гэж. Удалгүй найз чинь яваж чи хүзүүгээ толинд харан инээд алдана. 'Хөөх тэр яаж ингэж шимэж сурсан байна аа' гэж чимээгүй өөртөө хэлхэд хаалга онгойж буй сонсогдов. Чи хүзүүгээ сайн харагдуулхын тулд үсээ дээш нь боочхоод нойлоос гарлаа. Тэр авчирсан хоолоо ширээн дээр тавиад чам дээр ирэн тэврээд уруул дээр чинь үнсэв. Тэгснээ жуумалзан хуруугаа уруулнаас чинь доошлуулан гүйлгэж байснаа гэнэт зогтусан хүзүүн дээр чинь түүний хуруу ирнэд зогслоо. Тэр хуруугаараа чанга даран арчих гэж үзсэнд арилахгүй байгааг гайхан чам руу хараад 'Би чамайг шимснээ санахгүй байх юм? Энэ юу вэ?' гэхэд чи албаар жоохон хүндрүүлмээр санагдаад 'Хайраа намайг уучлаарай, би нөгөө-' чамайг үгээ дуусгаж амжаагүй байхад тэр 'Тэр залуу чинь хэн юм? Хэн чамайг ингэсэн юм?' гэж зандаран хэлхэд нь чи чимээгүй газар ширтэн зогсов. Дотроо бол чамайг харамлаж байгаа найз залуугаа хууртсанд инээд чинь хүрэн зогсох аж. Гэтэл Жэхён удалгүй хаалга руу чиглээд алхаад эхлэв 'Жэхён чи хаачих гэж-' 'Чи хэлэхгүй юм бол би тэрнийг чинь өөрөө олоод алчихаж чадна' гээд үгийн зөрөөгүй гараад явчихав. Чи бушуун хувцсаа өмсөөд гадаа гархад тэр аль хэдийн Жонни, Тэюун, Ютаг дуудчихсан үнэхээр хүн алахнуу гэлтэй зогсож байв. Чи хурдан түүнд пранк байсныг хэлхэд тэр 'Тэгвэл очиж тэр найзыг чинь болгож өгнө' гэв. 'Тэр чинь эмэгтэй-' 'Надад хамаагүй'
YOU ARE READING
Nct 127, Wayv,Stray kids, Ateez reactions and imaginations mgl
FanfictionSonirhood uzeerei