8-9

924 60 12
                                    


Тэд чамайг гомдоосныхоо дараа эргэн нийлэхийг хүсэв

Хунжүн

Чамайг цахилгаан шатны товчлуур дарах гэж байхад тэр чам руу гүйж ирээд чамайг өөр лүүгээ татан тэвэрлээ. "Хонгор минь, гуйя битгий яв. Чи минь зөвхөн надад анхаарал тавихыг хүссэн, миний хэлсэн зүйл худлаа гэдгийг чи мэдэж байгаа. Чи миний хувьд тохиолдож байсан хамгийн сайхан зүйл болохоор чи хэзээ ч намайг залхаахгүй гэдгийг амлаж байна." Чи гомдсон ч түүнийг тэврэн санаа алдав.

" Чи гомдсон ч түүнийг тэврэн санаа алдав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сонхва

Чамайг явснаас хойш долоо хоног өнгөрч Сонхва үнэхээр хэцүүхэн болжээ. Гишүүд чам руу утасдаж тусламж хүссэн. Түүний байранд оронгуут ​​л хаа саагүй замбараагүй юмс ,толь нь хагарч, Сонхва-н гараас нь цус гарсан байв. Чи анхны тусламжийн хайрцаг аваад түүний гарыг цэвэрлэж эхлэв. Тэр нулимстай нүдээр чам руу хараад "Хонгор минь би маш их харамсаж байна. Би тэр үгсийг хэлэхийг хүсээгүй, чамайг маш их санаж байна. Намайг битгий орхиоч."

Юну

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Юну

Түүнийг тэвэрч байхад чи зүгээр л зогсоно. Чи одоо ч гэсэн гоморхсон хэвээр байсан бөгөөд түүний хэлсэн үг чамайг үнэхээр их гомдоосон.
Юну "Ч/н намайг сонсооч гуйя. Юу болсоныг би сайн мэдэхгүй байна. Би энэ бүхнийг хэлэхдээ өөрийн ухаангүй байсан. Би чамаас залхаагүй, салах ч хүсэлгүй байна. Би чамд хайртай, чи надад маш их хэрэгтэй байна" Чиний мөрөн дээр нойтон оргиход чи түүнийг уйлж байгааг нь мэдээд чи ч бас уйлж эхлэв. Чи гомдсон шүү дээ, гэсэн ч түүнийг тайвшруулахын тулд нурууг нь илж байгаад зөрүүлэн тэвэрлээ.

ATEEZ Reaction /MGLWhere stories live. Discover now