Хэд хоног өнгөрсний дараа миний амьдрал ч хэвэндээ орлоо. Хэвэндээ ч гэж дээ. Бие минь л дээрдсэн гэж хэлэх нь зөв байх. Хэд хоног гэрээсээ гараагүй болохоор гэрт идэх юм юу ч алга гарч дэлгүүр орох хэрэгтэй болох нь. Дэлгүүр орж нилээн их юм авсны дараа дэлгүүрээс гараад гэрлүүгээ алхаж байхад хар машин дагаад байх шиг. Харанхуй нарийн гудамж руу ороод алхаж байтал нилээн хэд бараг 10 гаруй залуу бууж ирээд намайг бүшилж зогслоо. Тэр залуустай яг зодолдоод дийлэх тийшээ хандаж байтал нэг нь миний нуруулуу бэйсболийн цохиураар нэг сайн дэлсээд авлаа шүү. Би ч ухаан балартаж унаад нэг сэрээд хартал нилээн тансаг өрөөнд сэрлээ. Хөөх энэ чинь юу вэ хулгайлагдаад юм уу даалгавар биелүүлээд нэвтрэх хэрэгтэй болоод алдаа гаргаад баригдсан үед ухаан алдаад ийм газар сэрнэ гэдэг ч ховор шүү азтай ч юм уу хаха. Заза тэр ч яахав өлсөж байна шүү. Би:Хөөе хүн байна уу. ямар ч хариу алга
Би:Хөөе хүн байна уу ёоо ядаж хоол өгөөчээ өлсөөд байна хөөе
Ххх: Дуугай байгаач угаасаа чамайг гаргахгүй
Би:би ямар гарга гэсэн юм уу хоол өгч болохгүй юм уу даа
Хх: удахгүй босс ирнэ тэр үед яахыг чинь шийднэ биз тэр болтол хүлээнэ
Ёоо тэр нэг юм нь хэзээ ирэх юм бэ энэ хавьд ямар ч сэжигтэй юм алга хэн намайг барьчихваа нэг ч хүн толгойд буухгүй байна намайг үзэн яддаг зөндөө хүн байгаашд
YOU ARE READING
My lovely boy
RomanceЧи бол миний бай өөр юу ч биш битгий өөрийгөө миний хайртай хүн болж чадна гэж бод Тэгвэл чиний надад хэлсэн бүх зүйл худлаа гэжүү Тиймээ худлаа уучлаарай