Орос улс руу хөдлөх завь

2 0 0
                                    

2018оны зун. Гадаа халуун нар төөнөж, номхон далайн үзэсгэлэн гоог бишрэн явахдаа энэ уур амьсгал үүрд үргэлжлээсэй гэж дотроо нууцхан хүсч байлаа .
Лос анжелесаас Орос улс руу хөдлөх энэ дарвуулт завиар замд гараад хэдий 6 хоножээ.
Завины урд хэсэгт, хээнцэр тансаг хувцалсан, буржгар урт шаргал үстэй, цав цагаан арьс, цэнхэр нүдтэй яг л хүүхэлдэй шиг бүсгүй хийл тоголон зогсох нь үлгэрийн гүнж мэт харагдаж байлаа.

- Элаа! Одоо хийлээ тоглохоо түр завсарлаад өдрийн хоолоо идэээээ!
- Заа, удахгүй очлооо

- Элаа! Одоо хийлээ тоглохоо түр завсарлаад өдрийн хоолоо идэээээ!- Заа, удахгүй очлооо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

————————————————————————
-Сайн уу? Элла нь байна. Ойрд юүтүб дээрээ бичлэг хийгээгүй удсан байна шүү. Элла нь Орос руу тэмцээнд орохоор явж байна. Одоо шөнийн 21:00 болж байна. Эргэн тойрон ямар ч эх газар харагдахгүй л байна. Гэхдээ шөнийн тэнгэр дүүрэн од байгаа болохоор үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Нөгөөдөр гэхэд Оросод ирнэ гэж бодохоор догдлоод байна шүү. Уг нь онгоцоор явах байсан ч би далайгаар явах их дуртай болохоор завиар явахыг гуйсан юм л даа. Орост очоод дахиад бичлэг хийнээ. . . . . . . . .
- Эла орой болсон байна унтацгаая, бичлэгээ хурдан дуусга.
- За за

01:45
Гэнэт далайн давалгаа ширүүсэж эхэллээ. Удаачгүй байтал нүүр нүдгүй үлээх ширүүн салхи, догшин лусын савдаг удирдаж буй мэт ширүүн далай давалгаан ус завь руу орж ирж байлаа. Завин дээр унтаж байсан бүх хүмүүс сэрж, айн хашгирч тэр дор нь уур амьсгал эрс өөрчлөгдөв. Далайн давалгаа улам ширүүсч байлаа. Далайн ус завь руу маш хурдан орж ирсээр л байлаа. Хажууд минь сууж байсан настай өвгөн ах надруу хараад:
- Догшин далайн давалгааг мэдрээгүй удсан байна шүү. Би далайд ясаа тавих тавилантай байжээ гэж зөөлөн хэлснээ инээмсэглэж байлаа.
- Та юу ярина вэ?, далай удахгүй тогтуун болчихно, та тэсээрэй.
- Хувь тавиланг яаж сөрж чадах билээ охин минь, эзгүй газар ганцаар хоцорвол чи яаж амьдрах вэ?
- Та юунд муу юм ярина вэ?, тийм зүйл болохгүй учраас тайван бай
- Эзгүй газар ганцаараа үлдвэл голын ус даган амьдраарай. Ус дагаж амьдрал оршдогийг санаарай охин минь. Өвгөн ах яг л үхэлтэйгээ эвлэрч буй мэт инээмсэглэсээр л байлаа.
Далайн давалгаа улам л ширүүснэ үү гэхээс зогсох шинжгүй байлаа. Хүмүүс далайн ус орж ирсэн газрын усыг шавхан далай руу унагаахыг оролдож бас далайн ус орж ирсэн газрын эсрэг талд зогсон завиа тэнцвэржүүлэхийг хичээж байлаа. Харин зарим айн чичрэн уйлж, гэр бүлийнхэндээ эцсийн үгээ хэлж байлаа. Дахиад жаахан л ус орж ирвэл завийг хөмөрж ч мэдэхээр байсан тул ээж бид хоёр бие биедээ наалдан тэврэлдэж байлаа.
Би зогсолтгүй уйлсаар л байлаа. Өдий 18нас хүртлээ нэг ч удаа ийм зүйл үзэж байгаагүй билээ. Надад энэ бүхэн яг л хар дарсан зүүд шиг санагдаж байна.

_Pa ci f ic • O ce an's • L ove_ 1
________________________________

Pacific ocean's love Where stories live. Discover now